Friday, March 20, 2009

Сайн хүн болох гэсэн чинь.

Сайн хүн болох гээд fedora 10-ийн i386 платформд зориулсан dvd iso файлыг www.mnfedora.org-ийн сервер дээр нь тавьсан чинь хүмүүс ч овоо татаад байх шиг байна. Тэгсэн чинь байрлаж байгаа сүлжээнийхээ гадагшаа гардаг 10Mbit зурвасын өргөнийг upload хийх замаар дүүргэлт үүсгээд байна гэсэн шалтгаанаар системийн админ нь серверийн маань сүлжээг салгасан байна. Би угаасаа ийм их хэмжээний зурвасын өргөн ашиглана гэсэн зөвшөөрөл аваагүй байсан болохоор системийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй тэр хүний зөвөлдөө. Ингээд серверээ буцаагаад ажилд оруулахын тулд нөгөө iso файлаа татах боломжгүй болгочихлоо. Хэрэв уг файлыг татаж авч байгаад бүрэн татаж авч чадаагүй хүн байвал түмэнтээ хүлцэл өчье.

2 comments:

Unknown said...

http://mirrors.mnosi.org/fedora/ хаяг дээр федора байгаа шүү дээ. холбоос үүсгээд ашиглаад явж болно шүү дээ. бас зурвас дүүрнэ гэсэн асуудал байхгүй.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэнд болон зөвлөлгөө өгсөнд баярлаа.