NUBIA (Хөшигийн хөндийн нисэх буудал)-д бууж ирээд мөнгөө
хэмнэх зорилгоор газар доорх митрогоор олон улсын худалдааны төв цамхаг
(хуучнаар зуун мод) хүртэл дундаа зогсохгүй явлаа. Эндээс Шинэ Улаанбаатар эсвэл Хуучин Улаанбаатар руу явах
митро руу шилжиж суух шаардлагатай юм. Хуучин хот руу явах митро руу очих замыг
цэнхэр өнгийн сумаар чиглүүлж, шинэ хот руу явах чиглэлийг ногоон сумаар
чиглүүлсэн байх нь ихэд сонирхолтой
өнгөний сонголт шиг санагдав. Ингээд Улаанбаатар хотын хамгийн хүний хөдөлгөөн
ихтэй митроны буудал дээр ирсэн тул цэнхэр эсвэл ногоон сумыг дагаж уруудаж,
өгсөж байгаа хүмүүсийн урсгал хөдөлгөөнийг харуулсан ганц нэг гоё зураг дарах
зуур митро нь дундаа зогсолгүйгээр энэ худалдааны төвд шууд авчирж байгаа нь
жуулчдын мөнгийг үлдээх гэсэн нэг төрлийн бодлого хэрэгжиж буй нь энэ бололтой
гэсэн бодол төрж суув.
Миний аяллын
зорилго бол юм худалдан авах биш байсан тул шууд дээш гаргах лифтний зүг
хөдлөв. Уг худалдааны цамхагийн хувьд 54 дэхь давхар хүртэл энгийн иргэдэд
нээлттэй юм байна, харин миний хувьд орой дээр нь гарах зөвшөөрлийг нэлээд
эртнээс хөөцөлдөж, багагүй мөнгө зарсны үр дүнд авч чадсан юм.
Ингээд зорьсон
байшингийнхаа орой дээрээс урагшаа харахад Шинэ Улаанбаатарын шилэн барилгууд
гялалзан харагдах бөгөөд энэ их бүтээн байгуулалт нь 2018 оноос хойш төв аймаг
гэх сумын доогуур том хонгилууд бэлдэж түүгээрээ бохир, цэвэр усны хоолой,
цахилгааны кабелиуд, холбоо сүлжээний шилэн кабелиудын сувагчлалууд бэлдэж зам
засварын ажил шугам сүлжээний засварын ажлыг бие биедээ нөлөөлөхгүй болгож,
митроны замуудыг байгуулж, дэлхийн өөр хаана ч байхгүй газар доорх автомат хог
ялгаж зайлуулах системийг суулгаж, дэд бүтэцийг нь бүрэн шийдсэн хотын суурийг цутгаж,
түүн дээрээ өнөөдрийн өндөр байшингуудыг сүндэрлүүлсэн болохоор, энэ хот дэлхий
нийтийн анхаарлыг маш ихээр татаж байгаа билээ.
Харин хойд зүг
рүү харахад, шилэн хүлэмжин бүрхүүл бүхий орой өөд өгсөх урсдаг шат, нэвт
гарсан машины хурдны зам болон митроны замыг эс тооцвол бараг байгалын онгон
зэрлэгээрээ хадгалагдан үлдсэн Богд Хан уул харагдах бөгөөд цаад талд нь Хуучин
Улаанбаатар хотын зарим нэг байшингийн орой, утаан дунд сүүмийн харагдана. Уг
утааны асуудлыг шийдэж чадаагүйн улмаас шинэ хот байгуулсан ч гэж ярьдаг юм
байна лээ. Зарим нь бараг юм үйлдвэрлэдэггүй байсан Монгол улс 2016 оноос хойш
хэт их үйлдвэржилтийг Хуучин Улаанбаатарт төвлөрүүлсэн ч гэж ярьдаг. За ямартай
ч нар жаргах мөчийг тааруулан их хотын зургийг аваад буудалдаа орж амрах минь.
Маргаашын аялалын тэмдэглэлээр эргэн уулзатлаа баяртай хүмүүсээ.
No comments:
Post a Comment