Sunday, June 28, 2009

Windows дээр үбүнтү суулгах.

Манай нэг танил саяхан үбүнтүгийн СиДи хаанаас олж болох вэ? гэж асуудаг юм байна. Тэгэхээр нь би бодох ч юм байхгүй http://www.dulmandakh.com/2009/06/904.html холбоосийг өгөөд явуулав (үбүнтүгийн СиДи одоо МТҮП-ийн үүдний жижүүр дээр тараагдаж байгаа). Гэтэл хэсэг хугацааны дараа манай хүн windows дээр суулгаж болдог энэ чинь гоё юм байна гэдэг юм байна. Би юу яриад байгааг нь сайн ойлгосонгүй. Тайлбарлуулж байж л ойлголоо:

1. Windows-өөрөө орсон байх үедээ үбүнтүгийн live СиДи-гээ хийхээр autorun нь ажиллаад дараах цонх гарч ирнэ.
2. Install inside windows гэсэн сонголтыг сонгож үбүнтүгээ windows дээр суулгана.

3. "Installation drive" дотроос үбүнтү суулгаж болохуйц сул зай бүхий drive-ийг сонгоно. "Installation size" дотроос өөрийн хэрэглээ, суулгахаар сонгосон drive-ийн хэмжээ зэрэгтэйгээ уяалдуулаад үбүнтүгийн эзлэх хэмжээг зааж өгнө. "Desktop environment" дотроос ямар дэлгэцийн орчинтой байхыг тохируулна. "Language" дотор хэлээ тохируулна. "Username" гэсэн хэсэгт өөрийн үбүнтү рүү нэвтэрч ороход ашиглах хэрэглэгчийн нэрийг тохируулна. "password" гэсэн хэсэгт хэрэглэгчийнхээ нууц үгийг тохируулж өгнө.

4. Үбүнтүгийн boot, swap, root partition-ууд тохируулагдаж СиДи-нд байгаа файлуудыг хуулж дуусах хүртэл бага зэрэг хүлээнэ.

5. Компьютерээ унтрааж асаагаад windows-ийн grub-д үбүнтү гэсэн сонголт орж ирсэн байгаагаас үбүнтү гэдгийг сонгоод суулгацыг үргэжлүүлж дуусгаад болоо.

Санамж: Би зөвхөн күбүнтү 9.04 desktop хувилбарыг windows xp service pack 3 professional хувилбар дээр суулгаж туршиж үзсэн болно.

7 comments:

Энкүнэ said...

Дажгүй...

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

Damjaa said...

Windows-өөс Ubuntu суулгах гэвэл зөв юм биш үү ;P

Unknown said...

Үбүнтүгийн partition-ууд нь windows-ийн аль нэг disk drive дээр boot, swap, root гэсэн нэртэй файлууд болж хадгалагдаж байгаа болохоор нь windows дээр суулгах гэчихлээ. Үнэхээр буруу зөрүү хэлж байгаа бол залруулга хийж өгнө үү.

Anonymous said...

убунту асуусан хүн нь би байнаа намайгаа харин гол сэдэв болгосон байна шүү дээ

Unknown said...

Харин нэг тиймэрхүү юм болчихлоо. :-)
Сэтгэгдэл үлдээсэнд талархаж байна.

Damjaa said...

аан зөв зөв буруу ойлгож.. :)