Хамгийн анх өөрийн гэсэн вэб хуудсыг үүсгээд yahoo-гийн сервер дээр байршуулаад интернэтэд холбогдсон янз бүрийн компьютерүүдийг ашиглан үзэж, өөрчилж болж байгааг мэдээд маш их баярлаж байсан. Ийм боломжийг yahoo geocities үйлчилгээ олгож байсан билээ.
2009 оны 7 сарын 10-нд буюу өнөөдөр "yahoo@email.yahoo-inc.com"-оос ирсэн э-мэйлээр албан ёсоор мэдэгдэж байгаагаар 2009 оны 10 сарын 26-нд yahoo geocities үйлчилгээ зогсох юм байна. Иймд бидэнд дараах хоёр сонголт байгаа юм байна:
1. yahoo-гийн сервер дээр байрлуулсан вэб хуудсаа өөр сервер лүү зөөх, файлуудаа татаж авах.
2. yahoo-д хостинг хийх төлбөр төлөх. Энэ тохиолдолд файлууд нь автоматаар зөөгдөж, домайн нэр нь солигдож geocities-ийн хаяг нь redirect хийгддэг болох юм байна.
Ингээд тун удахгүй би өөрөө засахгүй л бол миний блог дээр энд тэнд нь гарч байгаа лого маань харагдахгүй болох юм шиг байна даа. Учир нь address bar-ийн урд хэсэгт гараад байгаа лого маань yahoo geocities үйлчилгээг ашиглан yahoo-гийн сервер дээр байршуулсан icon зураг билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Өө хөөрхий тийм үү. Миний нэг жаал жуул юм байдиймсан, авахаас даа.
Тийм л болж таарч байна даа.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Post a Comment