Асуудал:
Сургуулийн лабораторт шинээр TP-Link TL-WN353GD (энэ картны тухай мэдээлэл авах холбоос: www.dipolnet.com) утасгүй сүлжээний картууд ирлээ. Би ч баяртай байна учир нь тухайн сүлжээний картыг суурьлуулсан компьютерүүдийг ашиглан infrastructure болон ad-hoc сүлжээ үүсгэх зэрэг туршилтийн ажил хийх боломжтой болж байна. Гэтэл нэг асуудал байнаа. Уг сүлжээний картыг үйлдвэрлэгчид нь линукс болон линуксын тархацуудад зориулан driver гаргадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл манай сургуулийн лабораторын компьютер болгон дээр суулгасан байгаа линуксийн тархац (fedora, centos)-уудийг дэмжихгүй гэнэ. Энэ нь зүгээр л линуксын тархацууд дээр ажиллахгүй гэсэн үг биш юм. Утасгүй сүлжээний картаа суурьлуулсан машин дээр windows-өөр нь орохоор нь зүгээр ажиллана. Харин линуксийн тархацуудаар орж болохгүй байна. Миний ойлгож байгаагаар линуксийн тархацуудаар асаах явцад үйлдлийн систем маань төхөөрөмжүүдээ таних процесс хийгдэж байх үед нь үл мэдэгдэх төхөөрөмж шалгагдаад тухайн үйл ажиллагааг цааш үргэжлэх боломжгүй болгоод байх шиг байна.
Шийдэл:
Судлаад үзвэл энэ асуудлыг kernel-д модуль нэмэх болон kernel-ээс модулийг нь салгахад хэрэглэгддэг modprobe (Энэ програмын талаар мэдээлэл авах холбоос: wikipedia.org) програмын тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл үйлдлийн системийг дэмжихгүй буюу үйлдлийн системийн асах процессийг тасалдуулж байгаа төхөөрөмжүүдийг modprobe-ийн blacklist файлд тодорхойлж өгөх замаар энэ асуудлыг шийдэж болдог юм байна. Доор үзүүлсэн байдлаар vi командаар blacklist файлд TP-Link TL-WN353GD утасгүй сүлжээний картын driver болох rtl8180-ийг нэмж болох юм.
# vi /etc/modprobe.d/blacklist
гэж ороод
blacklist rtl8180
Гэсэн бичлэг нэмээд vi файл засварлагчаа хадгалж гарна (esc+shift+: дараад wq гэж бичээд enter дарна)
Holograms: the Art of Recording Wavefronts
50 minutes ago
13 comments:
Чи энэ асуудалыг шийдсэн юм уу? Болж байна уу?
Бололгүй яахавдээ лабораторит ороод шалгаад үзэлдээ.
Надад нэг асуудал байнаа утас нотебоор 2 оо вирилесс сүлжээгээр холбоод нэтэд орох нээд байгаа юмаа тэгсэн wifi ad-hoc үүсгэхээр сүлжээ үүсээд байгаа юм уу холбогдоод харин нэтэд орохгүй юм нэгээд нэтээс хайгаад http://www.dotsis.com/mobile_phone/showthread.php?t=150972 ийм бичлэг олсон байхгүй юу тэгээд баярлаад холбох гэсэн яаг холбогдоол салчихаад байх юмаа. Infrastructure энэ нь болохоор нэгээд байх юмаа харин ad-hoc бол салахгүй байж нэтэд орохгүй юмаа.
1. Уучлаарай "нотебоор" гэдэг нь юу юм бэ би ойлгосонгүй. Notebook юмуу?
2. Миний ойлгосон зөв бол чамд hardware боломж нь байгаа нэг утас, wireless router (магадгүй router гэхээсээ gateway гэж хэлэх нь зөв байж болох юм) эсвэл proxy сервер болгож тохируулах гэж байгаа нэг wireless station (интернэтэд холбогдсон тооцоолуур) байгаа юм байна тиймүү?. Өөрөөр хэлбэл чамд access point байхгүй.
3. Би яг ингээд хий тэгэхээр болно гэсэн гарын авлага бэлдэж чадахгүй гэдгийг ойлгож байгаа байхаа гэж бодож байна.
4. Тэгэхээр боломжоороо жаахан ч гэсэн ойлголт өгөх гээд үзье. Үлдсэн хэсгийг нь өөрөө судлаад олог гэсэн үүднээс.
- Чиний өгсөн холбоос дээрх network mode нь infrastructure байвал wireless station-үүд нь access point-д холбогддог байна гэсэн үг. Тэгээр чамд access point байхгүй гэсэн байхаа.
- Ad-hoc сүлжээний бүтцийг ашиглавал wireless station-үүд хоорондоо ямар нэг access point ашиглахгүйгээр шууд холбогдоно. Аль нэг нь primary wireless station болоод бусдыгаа холбодог учраас access point шаардлага байхгүй. Иймд чиний тохиолдолд network mode нь ad-hoc байх ёстой байх.
- Чиний хэлсэн "ad-hoc бол салахгүй байж нэтэд орохгүй юмаа" гэсэн үгэн дээр үндэслээд миний тааж байгаагаар чиний тооцоолуур чинь proxy сервер болж ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл гар утаснаас чинь ирсэн сүлжээний траффикийг өөрөөрөө дамжуулж интернэтэд гаргаж чадахгүй байна гэсэн үг. Иймд proxy серверийн тохиргоог сайн харах хэрэгтэй (интернэтээс хэрхэн тохируулах талаар өөрөө хайсан нь дээр байхаа). Эсвэл proxy серверийг тохируулахын оронд тооцоолуур чинь GNU/linux үйлдийн системтэй бол iptables-ийг нь ашиглаад nat (network address translation)-ийн тохиргоог хийж нэг ёсондоо тооцоолуураа wireless router болгож тохируулж болно. Үүнтэй ижил тохиргоог windows дээр GUI-ийг ашиглаад хийх боломжтой internet sharing гэсэн хялбархан шийдэл байдаг.
уучлаарай жоохон ойлгомжгүй юм бичсэн бол миний утас интэрнетэд ордог юмаа тэгээд утаснаасаа варилессаар нь интернэт авах гэсэн юмаа
Аан би буруу ойлгосон байна. Уучлаарай.
Тэгвэл утас чинь proxy болж ажиллах боломжтой юм болов уу? Тэрийг нь судалж үзсэн үү? Өөрөөр хэлбэл proxy болж ажиллахад нь шаардлагатай програм хангамж нь суулгагдсан юм болов уу?
би сайн мэдэхгүй байна wlan гээд өөрийх нь manager байдаг. Тэр дээр оруулсан линк холбоогдоод байгаа юм бишүү миний утас sony ericsson p990i байхгүй юу
Чиний дээр өгсөн холбоос дээр чинь өөр юмний тухай л яриад байх шиг байна даа.
Миний ойлгож байгаагаар тэр форум дээр асуулт тавиад байгаа хүн номын сангийн зарлалыг хараад нэг p990i wifi худалдаж авсан. Тэгээд тэрүүгээрээ номын сандаа байдаг wifi технологийг дэмждэг нийтийн wireless router-ийг ашиглаад үнэгүй интернэтэд холбогдох гэсэн чинь болохгүй байгаа юм бишүү. Тэгээд оюутнууд нь тэр номын сандаа байгаа router нь proxy сервер болж ажиллах боломжтой учраас proxy серверийнх нь хаяг 10.11.14.1 бөгөөд сонсож байгаа порт нь 8080 гэж зааж өгсөн юм шиг байна. Өөрөөр хэлбэл gateway нь бас 10.11.14.1. Тэгсэн чинь манай хүн утасныхаа wireless interface-ийг нь буруу тохируулаад л манараад байх шиг байна. Gateway-ийг нь орхиод wireless interface-ийнхээ ip хаягийг gateway-ийнхээ хаягтай давхардуулаад энтэр.
1. Чиний утасны features-ийг нь хараад байхад ямар нэг өөрөө proxy болж ажиллах эсвэл nat хийх боломж байхгүй л байх шиг байна даа. Symbian OS-той юм байна. Тэгэхээр чи өөрөө proxy болж ажиллахад нь зориулсан програм хангамжийг компайлдаад чип рүү нь шарж оруулдаггүй л юм бол боломжгүй юм шиг байна.
Миний үзсэн холбоосууд:
http://www.pdadb.net/index.php?m=specs&id=1053&c=sony_ericsson_p990___p990i_se_hermione
http://www.mphone.co.uk/sonyericsson/p990i.html
http://ph.hardwarezone.com/news/view.php?cid=44&id=3688
http://www.sonyericsson.com/cws/corporate/products/phoneportfolio/specification/p990i
2. Хэхэ "Infrastructure энэ нь болохоор нэгээд байх юмаа харин ad-hoc бол салахгүй байж нэтэд орохгүй юмаа." Энийг хараад миний тааж байгаагаар чи network mode-оо infrastructure болгохоор утас чинь л зөвхөн интернэтэд гарч байгаа. Тэр үед нь чиний тооцоолуур юутай ч холбогдохгүй байгаа. Харин network mode-ийг нь ad-hoc болгохоор зөвхөн тооцоолуур утас хоёр чинь л хоорондоо холбогдож байгаа. Аль аль нь интернэтэд холбогдохгүй зөвхөн хоорондоо л ad-hoc сүлжээ үүсгээд холбогдож байгаа. Тэгэхээр чиний тооцоолуур утсаар чинь дамжаад интернэтэд холбогддог байхын тулд чамд юу хэрэгтэй вэ гэхээр утас чинь хоёр ширхэг wireless interface (утасгүй сүлжээний карт)-тэй байх ёстой бөгөөд нэгээр нь ad-hoc сүлжээ үүсгээд тооцоолууртай чинь холбогдож нөгөөгөөр нь infrastructure сүлжээгээр дамжуулж интернэтэд холбогддог байх ёстой. Чи эгээ утасныхаа нэгхэн сүлжээний картын тохиргоог нь өөрчлөөд тооцоолуур эсвэл интернэттэй ээлжилж холбогдоод байгаа юм биш биз?
За баярлалаа ямар ч байсан хариулт илгээсэнд би олоо bluetooth ээр нь нэтэд ороод байгаа хаяа тасарчихдаг болохоос нэг юм болоод байх юмаа би wifi гаар холбочихвол тасрахгүй байх гэж болдол хайгаад байсан юмаа дахин баярлалаа
Сэтгэгдэл үлдээж сонирхолтой сэдэв хөндөж ярьсанд талархаж байна. Тэгэхээр тооцоолуур чинь гар утсаар чинь дамжуулж интернэтэд холбогдож болж байгаа байхнээ?
тиймээ мобигийн 3g гээр орж байгаа ер нь давгүй шүү
Post a Comment