Компьютерийнхээ дэлгэцийг ширтсээр нүдээ цөөн хэд анивчуулах төдийхнөөр шөнийг барахад цонхоор гэрэл гийж шувууд жиргэх нь сонсдохыг үзвэл наран мандаж өглөө болж байгаа нь энэ бололтой. Цонхоор хараад зогсох энэхэн мөчид салхинд гарах хүслэн өөрийн эрхгүй төрж, энэ бодолдоо ч бүрэн автаж гадаа гарч наран ургах зүг өөд гүйлээ. Өглөөний цэвэр агаарыг уушгиндаа багтах хэмжээгээр нь оруулж гарган гүйх нь өөрийгөө эрүүл хэмээн мэдрэх юугаар ч солимгүй аз жаргалтай мөч юмдаа.
Би өглөө эрт гадаа гарч гүйдэг нь зөвхөн сэтгэл хөдлөлийн үр дүн биш юм. Шөнө удаан суухаар өвдөг, тохой гээд үе мөчүүдээр өвдөх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл өвчний үүр болох гээд байдаг. Иймд өглөөдөө гүйснээрээ эрүүл мэндээ хамгаалж байгаа томоохон ажил маань тэр.
Өглөөний агаар цэвэр байдаг болохоор жаахан ч гэсэн цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэнэ. Мөн заавал нар мандах үеэр гарч байгаа маань "D" витамин гэдэг юмыг нь олж авах гээд явж байгаа нь тэр.
Үүрээр хүн, машин цөөн явах учир янз бүрийн зүйлийн тухай бодоход тохиромжтой сайхан нөхцөл болж чаддаг.
Өглөө гараад л "Зураг 16.1"-т үзүүлсний дагуу улаан шугамаар гүйнэ дээ. Энэ үед ядраагүй байх тул буцаж ухрах ямар ч бодол толгойд орж ирэхгүй. Харин ягаан шугамаар гүйгээд эхлэхээр жаахан ядарсан байх учир бас болж өгвөл бушуухан гэртээ харих юмсан гэсэн бодол орж эхлэнэ. Миний төлөвлөсөн ёсоор бол ягаан замаас гэртээ харихаар шийдсэн ч нэлээд хол замыг туулах хэрэгтэй болно. Тийм болохоор ягаан замыг гүйсээр байгаад л туулна. Харин цэнхэр замруу ороод ирэхээр нэлээд ядарсан байх боловч аргагүй эрхэнд гэртээ харихын тулд уг замыг туулах л болдог. Тэвчээр заан байж цэнхэр замаар гүйсээр ногоон замруу ороход гүйх тэнхэл байсан ч алхадаг. Учир нь удаан гүйсний дараа алхаж булчингаа суллах нь дээр байдаг. Ингээд гүйсээр 30-аад минут өнгөрнө дөө. Гэхдээ үр ашигтай байх ба дараа нь сэтгэл санаа ч сайхан болдог шүү.
Ер нь амьдралын сүүдэртэй талаас илүүтэйгээр гэгээлэг талыг нь мэдэрч амьдрах нь сайхан юмдаа.
Transforming Drone Drives and Flies
2 hours ago
14 comments:
вааааааааааахахахахахаххахахаха савхитайгаа гүйж байгаа биз дээ хахахахахаххахаха
битамин-витамин гэдэг байх аа
мандсах-мандах
агаарийг-агаарыг
үеээр-үеэр
шугмаар-шугамаар
ядаргаа минь ээ би дандаа чиний редактор байхгүй шүү
гэхдээ л вааааааахахаххахахахахах хоёулаа яахав тэгж байгаад нэг уралднаа
юмийг-юмыг
Алдааг нь олоод хэлж өгсөнд талархаж байна.
Чи хол замд гүйвэл бахардаад унчихгүй биз? :-)
Хөөх яасан хол гүйдэг юм бэ. Би хэдэн жилийн өмнө гүйдэг байснаа боличихсон л байгаа. Өглөөний хүн гээд ном уншсан чинь өглөө гүйхээр өдөр нь ядраад дэмий, тэгээд ч өглөөний 1 цаг өдрийн 3 цагтай тэнцдэг, тархи хамгийн сэргэг байдаг болохоор тийм цагийг хүнд дасгал хийж өнгөрөөнө гэдэг харамсалтай гэсэн утгатай зүйл уншаад бүүр гүйхээ байсан штэ хэхэ. Өглөө зүгээр хөнгөн дасгал хийгээд, хүнд дасгалаа орой хийгээд унтвал зүгээр гэж бичсэн байсан. Гэхдээ гүйгээд хэвшчихсэн бол хамаа юу байхав, хөдөлж л байсан нь дээр.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлаа.
Би ч яг өглөө болгон гүйж хэвшүүлж чадаагүй л байгаалдаа. Шөнө суух юм бол заавал гүйдэг юм.
Миний бодлоор бол удаан гүйхээр биеийн ихэнх хэсэг ядарч байсан ч тархи учиргүй ядрахгүй. Тийм болохоор өглөө тархиа ашигладагаараа ашиглаад шаардлагатай зүйлсээ бодоод байж болох юм шиг санагдаад байгаа юм. :-) Үүнийгээ хамгийн зөв шийдвэр гэж хүмүүст тулгахгүй ч одоохондоо зөв л гэж бодоод яваад байгаа.
унчихгүй-уначихгүй
баярлаа-баярлалаа
ээ наад Өнөрөөгийн хэлсэн чинь зөв шүү ОЛ-оо чи наад муухай зуршлаа одоо боль. тэрний оронд унтаж амар. хаха
Хэхэ. Зөвлөмж өгсөнд баярлалаа.
сая ангиараа чиний энэ бичлэгийг уншаад.. бүгд чамайг дагаж гүйхээр шийдэв. Ерөөсөө ингэе. Өглөө чам дээр таван цагт Энхээнээ, Эрка, Энкү гурав очно. Тэгээд Солонгоо, Мийгааг аваад та гурав манайх руу гүйгээд, тэндээсээ намайг аваад офицер ороод, тэр үед яг 5:30-д Золбоо, Зоригоо, Гэрэлт, Нуржан дөрөв Жуков руу гүйгээд ирсэн байна. Тэгээд бүгдээрээ нийлээд ганц юм мултлавал мултлаад, сургууль руугаа хамтдаа гүйцгээе болж байна уу.
Наад амаа. :-)
Толгойдоо бодож, гараараа бичсэн, ам ямар ч хамаагүй гэж эндээс Золбоо хэлж байна. Тэгээд тэгж гүйхгүй юм уу
"заддаа. Унтахгүй байж байгаад өглөө тэгж гүйх нь тун муудаа. Нойргүй хоносон бол тэгж гүйхийг ер нь буруу гэж бодож байна. харин унтаж, өглөө эрт сэрээд гүйх нь сайн. Орой унтахын өмнө гүйх бас тийм муу биш. Ер нь ажлын дундуур гүйх муу, гүйсний дараа ядаж 15 мин унтдаг байх хэрэгтэй." гэж сонсч байсан юм байна кк. Нээрээ би нэг сайхан гүйхийнсн. Ойрд хөдлөхгүй болохоор гүзээ эдр суугаад баллаж өгч байна аа.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Өнөржаргалын хэлсэн "Өглөөний хүн" гэдэг номыг уншсан. Нэгэнтээ л үргэлж 24 цагын туршид сэргэг яваад байж чадахгүй болохоор хамгийн тохиромжтой цагтаа тогтмол унтах нь зөв хэмээн бодох болсон.
Өглөө гүйхийн хувьд бол зүгээр л сайхан алхах нь зөв бололтой юм билээ.
сайн байна уу Отгонлхагваа.
чиний блогийг уншлаа.
эерэг сайхан сэтгэгдэл төрж байна.
бид Монголчуудынхаа сэргэн мандалтыг дахин сэргээх зорилгоор Өглөөний клубыг ажиллуулж эхэлж байгаа юм.Ач холбогдол бол мэдээж асар их байгаа.Таныг урьж байна.бидэнтэй холбогдохыг хүсвэл 99048541 рүү холбогдоорой баярлалаа.
Post a Comment