Ингээд Монгол Улсын Их Сургуульд ороод дөрвөн жил суралцсаны эцэст өнөөдөр дипломоо аваад сургуулиа төгсөх болж байна даа. Энэ дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн ярихыг анхааралтай сонсож, бичсэнийг уншиж, боломжоороо туршиж явсаар их ч юм сурч дээ. Мөн хэтэрхий их юмийг сурсангүй төгслөө дөө. Одоо ингээд бодоход өөрийнхөө мэддэггүй гэдгээ мэдэх, чадаггүй гэдгээ мэдэх зүйлс ямар их байна вэ? Мөн миний мэддэггүй гэдгээ ч мэддэггүй зүйлс хэр их байгаа болоо? Ямартай ч бакалавр зэрэгтэй болох нь.
13 comments:
за баяр хүргэе.
Чи чинь их залуугаараа их сургуулиа төгсөж байгаа юм байна ш дээ. :-)
Цаашид мэдлэгээ улам зузаан болгохыг хүсэн ерөөе!
баяр хүргэе, бас амжилт хүсье. их зүйл байна гэж шантарч огт болохгүй шүү, чи ганцаараа биш бүлгэмийнхэн чинь хамт шүү. бас бүлгэмтэйгээ үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна.
Гурав хоног сайхан зугаалж байгаад ирлээ. Цэцболд болон Дөлмандах ахад Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Чамд баяр хүргэе, цаашдаа их зүйл сураарай, Миний гэж хэлэх дуртай миний сургуулийг төгсөж байгаад би дахин баяр хүргэе. Чи Нямбаагийн шавь уу, Пүрвэгийн шавь уу? Тэгэхээр аль сургуулийг төгсөж байгаа нь тодорхой болно.
Баярлалаа.
Хэхэ. Пүрэв багш манайд "програмчлалын үндэс", "объект хандалтад програмчлал" хичээлүүдийг орсон.
Өө чи тэгвэл яг миний ажиллаж байсан лаборатоороос байгуулсан компьютер электроникийн сургуулийг төгссөн юм байна. 1989 электронийн лаборатор байгуулж, тэр суурь дээр энэ сургууль бий болсон. Улаанхүү, би, Лодойсамбуу багш, Цэлмэг, Энхболд, Бат-отгон, дээрээс Дамиа багш, Нямжав, Бямбажав гээд радио электроникийн тэнхим нийлж байсан юм. Би Пүрэвийг сайн танина. Чи электроник талийг аль хир үзсэн бэ? Эмнэлгийн электрон багжийн талаар ажил сонирхох уу?
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Тэр бяцхан сургууль нь одоо Мэдээллийн технологи, Электроник, Холбооны технологи гэсэн гурван тэнхимтэй болоод томорсоон.
Миний хувьд бол Холбооны технологийн тэнхимийн ууган төгсөгчдийн нэг болон төгсөж байгаа. Тийм болохоор би програмчлалын болон электроникын мэдлэгийг үнэртээд гарсан компьютерийн сүлжээний инженер хүн юм байгаа юм. Нэг үгээр хэлбэл сүлжээ талруугаа ажиллах сонирхолтой байгаа. Боломжтой бол системийн админ хийчих санаатай.
Нэг үеийн төгсөгчдөө халуун баяр хүргэе !!! Хэхэ миний хажууд их даруухан бичлэг хийжээ. Би гэж нэг их сүржин амьтан аймаар том юм болгоол биччихсэн юм шиг санагдчихлаа кк.
Баярлалаа.
Энэ олон мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийн дунд чанга дуугарахаасаа л жаахан эмээсэн юмаа.
За юу ч гэсэн баяр хүргэчий. Оччоожоод диплом гэж юу байдгийнэ үзнээ. Чамайг блог бичдэг гэж мэдсэнгүй. За залуу Good Luck!
Баярлалаа. Drakula чамд ч гэсэн амжилт хүсье! Америк оронд байх нь тэгээд хэр юм дээ.
Сайн уу? Та нарыг блогдоол суугаад байдгыг чин мэдээгүй юм байна.нэг л их суусан хүмүүс байсан.
Ирээдүйн амьдрал, ажил хөдөлмөрт чин өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. ^-^
Баярлалаа. :-)
Би архаг блогчин бишээ. Анхлан суралцагч.
Post a Comment