Monday, June 22, 2009

Сайхан зугаалав.

Энэ хорвоо надад эрдэнэ мэт сайхан хүмүүсийг, мартагдашгүй сайхан нөхөрлөлийг өгч байгаад нь би талархаж явдаг билээ. Их сургуулийн ангийн андуудаа гэж . . .

Энэ сайхан зугаалга маань зайсан толгой өөд өгссөнөөр эхэлж билээ . . .

Гандан орохоо яаж мартах билээ . . .

Тэрэлжийн байгаль ч аргагүй сайхан байна лээ. Мэлхий хадны дэргэд тагнаа таших булгийн хүйтэн усаар ундлах нь ч аргагүй сайхан юм аа . . .

Мэдээж Тэрэлжийн тэнд байдаг сүм рүү явалгүй яахав. Дүүжин гүүрийг нь дамжаад л . . .
Уулийн таг дээр гарна гээд сүмийн ард талын уулын энгэр өөд өгсөөд эхэлсэн чинь айдас хүйдэс, ядрал, эргэлзээ, цөхрөл ээлжилсээр байх боловч хамтын сэтгэлээр мацаж билээ . . .

Ямар хүмүүс нь гэхээр намайг цөхрөөх өндөрлөгт хашаа байшин барьсан байдаг байнаа . . .

Зорилго өөд авирч гараад амарч хэвтэх шиг сайхан зүйл байхгүй юм билээ . . .

Уулын таг ч цэцэг навч, ой мод гээд байгалийн үзэмж төгс юм билээ . . .

Уруудах зам их, харих газар алсад байж туулах зам их болохоор бие ядрах нь жигтэйхэн байна. Гэхдээ сэтгэлийн баяр баясгалан түүнээс их юм билээ. Зугаалнаа гэж . . .

10 comments:

Damjaa said...

эхнийхээс бусад нь дандаа миний авсан зурагнууд.. сайхан явсоон сайхан явсан :)

аа нээрээ цөхөрөөх-цөхрөөх
аслад-алсад
чихтэйхэн-жигтэйхэн
түүнээс-түнээс

Unknown said...

Баярлалаа.

Энкүнэ said...

Мартагдахын аргагүй явцгаасан шүү...

Unknown said...

Тиймээ сайхан.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

Т.Дашдорж said...

Сүлжээний 4-инхөн үнэхээр сайхан зугаалж, бас нэр хүндтэй мэргэжилийн эзэд болцгоожээ. Та нарын цаашдын ажил үйлсэд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд МТС-н нэрийг улам дээш нь мандуулж яваарай гэж хүсье! Та нар шүү

Unknown said...

Баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье!

Гандэмбэрэл said...

Хүйтэн булгийн усаар ундаассан биш ундаалсан байлгүй дээ. Гэхдээл булаг биш дан шавар л байна даа. Та 3 булаг ширгэтэл уухаа болимоор юм.

Unknown said...

:-) миний баруун талд уг нь байгаа. Зурган дээр гараагүй л байна.

Цэвэлийн толь дээр "ундаасах" = цангах, юм уухыг хүсэх гэсэн байна. Тэгэхээр буруу бичсэн бололтой.

Баярлалаа.

Damjaa said...

Зорилго өөд авирсан гэхээр чинь мань хэд юун дээр гарлаа. санадагггүй ээ хэхэ

Unknown said...

Уулын таг :-)