Sunday, March 15, 2009

file system-ийн read-only төлөв

Server дээрх fedora 9-ийг upgrade хийж fedora 10 болгосон чинь filesystem нь read-only төлөвт ороод root эрхээр орсон хэрнээ юу ч хийж болохгүй болчихдог байна шүү. Миний ойлгосноор upgrade хийх үед csci hard disc-нээс шалтгаалаад bug гарсан бололтой юм. Андын тусламжтайгаар энэ асуудлын учрыг нэг юм оллоо. Энэ асуудлыг шийдэхдээ:
  1. Rescue горимд орно.
  2. Volume group-үүдийг шалгана. "lvm vgscan" командыг ашиглан шалгаж болно.
  3. Volume group-үүдийг идэвхижүүлнэ. "lvm vgchange -ay" командыг ашиглан идэвхижүүлж болно.
  4. Файл системээ шалгана. "fsck -ay" командыг ашиглан шалгаж болно. Энэ команд нь файл системийн алдааг шалгаж засах боломжтой алдаагаа засварладаг. Гэхдээ энэ команд нь унтраагаад асаах үед автоматаар хийгдэж байсан учир volume group-үүдийг идэвхижүүлээд restart хийхэд уг команд ажиллана.
энд дараад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

1 comment:

Erdenebayar said...

Флаш заримдаа зөвхөн унших эрхтэй болчоод байдаг даа энэ үед яавал зүгээр бол оо!!! Уул нь би форматлчихсан чинь зүгээр болцонлдоо гэхдээр форматлахгүй гээр янзлах арга байна уу!!! Мэдээж chmod 777 -R /media/... гэж үзсэн бас өөр зөндөө үзсэн л дээ арга байвал хэлж өгөөрэй!!!